Хязгаарлалтын бүсэд зорчих тээврийн хэрэгсэл нь А, Д, Ж, Ү гэсэн тусгай зөвшөөрлөөр зорчино.

access_time 2022-07-08 09:54

Нарны замаас Төв цэнгэлдэх руу холбогдсон нүхэн гарцны урд чиглэлд хөдөлгөөнийг хязгаарлана.
Тус хязгаарлалтын бүсэд оршин суух Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хорооны иргэд тусгай зөвшөөрөлд заасан санамжийн дагуу хөдөлгөөнд оролцох бөгөөд иргэний үнэмлэх, байрны гэрчилгээ, орон сууц захиалгын гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээний аль нэгийг зөвшөөрлийн хамт авч явна. Зөвшөөрлийг тухайн орон сууцны СӨХ-ноос авах юм.
А, Д зөвшөөрөлтэй иргэд Наадам центрийн зогсоолд,
Ж зөвшөөрөлтэй иргэд Говийн Од ХХК-ийн зогоолд
Ү зөвшөөрөлтэй иргэд Отбар Суруга ХХК-ийн зогоолд
Г зөвшөөрөлтэй иргэд Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд машинаа байрлуулна.

Шинэ мэдээ