Наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний зохицуулалт

access_time 2022-07-08 09:54

Долдугаар сарын 11-12-нд
Хоум плаза төвийн баруун хойд уулзварыг зүүнээс баруун чиглэлд
Имарт төвийн уулзварыг зүүнээс баруун чиглэлд
Тэмээтэй хөшөөний уулзварыг баруунаас чиглэлд
Наадам центрийн баруун урд уулзварыг урдаасаа хойд чиглэлд
Энхтайваны гүүрний баруун доод Петровисын уулзварыг баруунаас зүүн чиглэлд
Нарны замаас Төв цэнгэлдэх руу холбогдсон нүхэн гарцны урд чиглэлд хөдөлгөөнийг хязгаарлана.
Тус хязгаарлалтын бүсэд оршин суух Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хорооны иргэд тусгай зөвшөөрөлд заасан санамжийн дагуу хөдөлгөөнд оролцох бөгөөд иргэний үнэмлэх, байрны гэрчилгээ, орон сууц захиалгын гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээний аль нэгийг зөвшөөрлийн хамт авч явна. Зөвшөөрлийг тухайн орон сууцны СӨХ-ноос авах юм.

Шинэ мэдээ