Насжилт хэтэрсэн үерийн сувгууд хальж байна.

access_time 2022-07-08 09:46

Одоо байгаа шугам сүлжээнүүд 1980, 1990-ээд оны хот байгуулалт, төлөвлөлтөөр хийгдсэн тул 70 орчим хувийнх нь насжилт хэтэрч, шинэчлэх шаардлагатай болсон. Иймд хүчтэй орсон усархаг бороо, үерийн улмаас сувгууд халих өндөр эрсдэлтэй байгаа юм.
Борооны ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх ажил 70 хувьтай байна. Тухайлбал, Баянмонгол хороолол, Вокзал, Нарны зам орчмын шугам сүлжээний ил сувгийг цэвэрлэж дуусжээ. Харин далд шугам сүлжээг хуваарийн дагуу Үндэсний их баяр наадмын дараа хийх юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүд ахуйн хог хаягдлаа ил задгай хаях нь борооны ус зайлуулах шугам сүлжээ бөглөрөхөд нөлөөлж буй тул хогоо ил задгай бус, зориулалтын хогийн саванд хаяхыг холбогдох албаныхан анхааруулж байв.

Шинэ мэдээ