Иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг шалгав

access_time 2022-07-06 10:23

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 92 албан тушаалтанд сургалт зохион байгуулан мэргэжлийн хяналт, зам засвар арчлалт, эрүүл мэнд, цагдаагийн алба зэрэг салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллагатай хамтран ажиллалаа.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр ажиллагаа явуулж, хоёр талаас тайлбар авсан байна.

Шинэ мэдээ