Байгаль хамгаалагчид, лам нартай хамтран хоггүй шинэлэх уриалга дэвшүүлж, хийморийн овоог цэвэрлэжээ
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар бурхан шашны сүм, хийдийн тэргүүнүүд монголчуудын байгалиа хамгаалах уламжлал, ухамсрыг сэргээх уриалгад нэгдээд байгаа. Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны байгаль хамгаалагчид, Гандан тэгчинлэн хийдийн лам хуваргууд хийморийн овоог цэвэрлэжээ.
Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан албаны дарга Д.Амарболд
Өнөөдөр бид БОАЖ-ын сайдын байгалиа хамтран хамгаалах уриалгыг дэмжин хийморийн овоог цэвэрлэлээ. Хадаг, яндар, архины шил, сүүний савнаас эхлээд гал түлээд явсан ул мөр маш их байна. Иргэддээ хандаж хэлэхэд уул, ус тахихдаа багахан хэмжээний будаа, сүү авчраад дотроо сүслээд, залбирахад буян заяагаа даатгаж байгаа хэрэг юм шүү. Түүнээс биш их тахил авчирж, хог үүсгэж, уул, ус, байгаль дэлхийгээ бохирдуулснаар буян хураадаггүй. Харин ч үр хүүхэд, хойч ирээдүйдээ үйлийн үр нэмж, лусын хорлол болж, ажил үйс нь бүтэхгүй байхаас эхлээд гай түтгэрийн үүдийг нээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хийморийн дарцаг овоон дээр хийсгээд хийморь лундаа нь сэргэж байна гэж боддог хүмүүс тэр дарцаг нь хүний хөлийн дор гишгэгдэж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайн айлын хийморь лундаагаа даатгасан дарцаг нь хэн нэгний улан дор хог болох нь ямар байх вэ гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Ингээд удахгүй болох цагаан сараар та бүхэн маань байгаль дэлхийгээ бохирдуулж, хог тарихгүй сайхан шинэлцгээгээрэй.
С.Батбаатар: Цагаан сараар хийморио сэргээх гэсэн хүмүүс гал алдахаас эхлээд асуудал их үүсдэг учир унталгүй ажиллах нь ч бий
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч
Н.Цэрэнбат сайдын санаачилгаар Гандантэгчэнлин хийдийн лам нар ирж, хийморийн овооны хадгийг авч, хогийг цэвэрлэх ажилд хамтарч байгаад баяртай байна. Байгаль хамгаалагч нар хадаг, самбай байгаль бохирдуулж байна гэж хэлдэг ч хэн ч авч хэлэлцдэггүй. Бидний хувьд л гэхэд битүүний шөнөөс эхлээд шинийн 1-нийг өнгөртөл ажилладаг. Хийморийн овоонд гарч хийморио сэргээнэ гэсэн хүмүүс хогоо хаяна, гал түлснээс болж гал алдахаас эхлээд их л юм болно шүү дээ. Ядахдаа байгальд гарахдаа авчирсан хогоо аваад явдаг бол эх дэлхийгээ бохирдуулахгүй байхаас гадна байгаль хамгаалагч бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байгаа нь тэр болно. Тиймээс иргэд та бүхнийгээ хоггүй аялцгаая гэж уриалмаар байна.
Шинэ мэдээ
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29