“Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаал болно.

access_time 2022-07-05 10:45

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаал болно. Жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах 14 байгууллагын 4,000 гаруй алба хаагч оролцоно.

Энэ жилийн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхацсан жилд зохион байгуулагдаж байгаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас оролцох салбаруудын дунд “Тэргүүний жагсаалч удирдлага, байлдааны тугийн бүрэлдэхүүн”, “Тэргүүний жагсаалч салбар”, “Тэргүүний жагсаалч эгнээ”-г анх удаа шалгаруулна.

Шинэ мэдээ