Хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар тогтжээ.

access_time 2022-07-05 10:41

Монголын Морин спорт, уяачдын холбооны 700 гаруй уяач цуглан хурдан морины сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар тогтжээ. Тус холбооноос үндэсний үйлдвэрлэгчдийн дунд морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж бүтээх тендер зарлаж, шалгарсан бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж нь бүрэн автомат, хүний ажиллагаа шаардахгүйгээр хэмжин нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд харуулдан иргэдэд зурагтаар үзүүлэх аж. Тухайн төхөөрөмжийг Стандартчилал, хэмжил зүйн газраас шалгаж, баталгаажуулсан байна.
Жирийн монгол адуу уралдааны явцад 40 орчим милль хурдалдаг. Харин шинэ монгол адуу нь цаг 43-45 милль хурдалж байгаа юм.

Морьдыг монгол болон эрлийз гэж ангилахад дараах үзүүлэлтийг мөрдөх бөгөөд хэмжээсийг давсан тохиолдолд эрлийз гэж үзнэ.

Азарга, соёолон: 140 см
Их нас:141 см
Хязаалан: 137 см
Шүдлэн: 132 см
Даага: 127 см

Шинэ мэдээ