Сөрсөн удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ.

access_time 2022-06-29 11:12

Цаашид Засгийн газраас мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барьж байна. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална гэдгийг Сангийн сайд танилцуулав.
Олон улсын валютын сангаас Монгол Улсын эдийн засгийг өмнө нь долоон хувиар өснө гэж тооцоолж байсан бол нэг хувь болгож бууруулсан. Олон улсын валютын сан 2022 оны эдийн засгийн төлөв, нөхцөл байдлын тооцооллыг хийж байхдаа экспорт эрчимтэй сэргэж, эдийн засгийн тэлэлтийн жил болно гэж өнгөрсөн онд тооцоолж байсан байна. Хэдий тийм боловч таамаглаж байгаагүй ОХУ болон Украины асуудал, мөн БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг өөрчилж байна. Монгол Улсын эдийн засагт гадаад орчинд өрнөж буй “шок”-уудад маш өртөмтгий, эмзэг байгаа учраас цаашид төсвийн бодлогыг сайжруулж, зарцуулалтаа танах хэрэгтэй. Төсвийн дэмжлэгийг зөвхөн дэмжлэг авах шаардлагатай, зорилтот бүлгийн иргэдэд олгох нь зүйтэй гэдгийг Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёнг тэмдэглэсэн юм.

Шинэ мэдээ