Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулжээ

access_time 2022-06-29 11:10

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан бол 16.5 хувь нь зам тээвэр, 7.2 хувь нь эрчим хүч, 5.3 хувь нь усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувь нь эрүүл мэнд, 2.5 хувь нь боловсролын салбарт зарцуулагджээ. Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй. Төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг батлан хэрэгжүүлсэн нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулсан, бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хэллээ

Шинэ мэдээ