Могойд хатгуулсан газрын дээд талд чангалуур тавьж судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй

access_time 2022-06-28 14:37

Зуны амралт эхэлсэн үед хүүхдүүд могойд хатгуулсан, мориноос унаж гэмтэл авсан зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандах болсон. Нийт дөрвөн хүүхэд могойд хатгуулан хэвтэн эмчлүүлж байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
МОГОЙД ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД:
Могойд хатгуулсан бол өндөр халуурч, амьсгалын дутагдалд орж нас барах магадлалтай.Хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг. Хэрэв хөлдөө хатгуулсан бол огт гишгэж болохгүй. Дараах арга хэмжээг яаралтай авах ёстой. Үүнд:
Эмнэлэгт яаралтай хандах
Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
Шингэн зүйл их уух
Хорын тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй

Шинэ мэдээ