В.Путин: Украины дайн эхэлснээс хойшхи анхны гадаад айлчлалаа хийх гэж байна

access_time 2022-06-27 12:44

Владимир Путин энэ долоо хоногт Төв Ази дахь хуучин Зөвлөлтийн хоёр жижиг оронд айлчилна гэж Оросын төрийн телевиз ням гарагт мэдээлсэн нь ОХУ-ын удирдагчийн Украиныг довтлох тушаал өгснөөс хойш гадаадад хийж буй анхны айлчлал юм.
Барууны орнуудаас санхүүгийн хатуу хориг арга хэмжээ нь Хятад, Энэтхэг, Иран зэрэг бусад гүрнүүдтэй худалдааны харилцаа холбоогоо бэхжүүлэх шалтгаан болсон гэж В.Путин үзэж байна.
Тэрбээр Путин Тажикистан, Туркменистанд айлчилж, дараа нь Москвад Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой уулзаж хэлэлцээ хийнэ. Мөн Душанбед Оросын ойрын холбоотон, хуучин ЗХУ-ын улсыг хамгийн удаан удирдсан Тажикистаны ерөнхийлөгч Имомали Рахмонтой уулзан Ашхабад хотноо Каспийн тэнгисийн орнуудын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн очино. Уулзалтанд Азербайжан, Казахстан, Иран, Туркменистаны удирдагчид оролцоно гэж Зарубин мэдэгдэв.
Мөн Беларусийн Гродно хотод 6-р сарын 30, 7-р сарын 1-нд айлчилж, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт форумд оролцох аж.
Эх сурвалж: Ройтерс

Шинэ мэдээ