Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ

access_time 2022-06-24 10:08

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Одоогоор 28 машиныг татан төвлөрүүлсэн. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байна хэмээн НӨХГ-аас мэдээллээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.

Шинэ мэдээ