Ц.Нямдорж: Монгол банк арилжааны банкинд тавих хяналтаа чангатга

access_time 2018-02-08 14:30

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж арилжааны банкуудыг хатуухан шүүмжлэв. Түүний хэлж байгаагаар арилжааны банкнуудын захирал нэг гараараа бусдын мөнгийг хадгалж, нөгөө гараараа мөнгө угааж байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр “Тэмцэх ёстой хүмүүс нь зохион байгуулагч болод хувирчихаар ажил яаж явах вэ. Арилжааны банкуудын захирлууд нэг гараараа хүний мөнгө  хадгалаад, нөгөө гараараа хувийн компанидаа хүний мөнгө саагаад эхэлсэн ганцхан түүх бий. Монгол банк үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Энэ өөрчлөлтүүд оруулаад Монгол банк, тагнуулын байгууллага ажлаа хийгээд явчихвал гаднын элдэв хардлагаас сэргийлж болно. Арилжааны банкинд тавих хяналтаа Монгол банк чангатга” хэмээн зандарсан юм.

Мөн тэрбээр Монгол Улс терроризмийг санхүүжүүлээд байгаа эсэхийг лавласан. Зүй нь “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал, Жаст”-ын Батхүүгийн авсан зээл мөнгө угаалтын нэг хэлбэр гэдгийг ч тэрбээр онцолсон.

Шинэ мэдээ