Цэргийн дүрмийн бус “дэглэлт”-ийн хуучин арга хэлбэрийг зогсоох цаг болсон
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан.
Энэхүү тайланд ХЭЗК-оос хийсэн судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус дарамтанд өртөж байсан гэж хариулжээ.
Цэргийн албан хаагчдыг цохих, зодох, унтлагын цагаар босгож гүйлгэх, хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилалтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсхүл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн үйлдэл хийх зэрэг бие махбодын шинжтэй дүрмийн бус дарамт үзүүлдэг гэдгийг хэлжээ. Түүнчлэн бэлгийн дур хүслээ зүй бусаар хангахыг шаардах, ядраах, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн цэргийн дүрмийн бус үйлдлүүд гаргадаг болох нь ч судалгаанаас харагдсан.
Тиймээс ХЭҮК-оос хугацаат цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд хохирол учруулсан тохиолдолд тооцох хариуцлагыг тодорхой болгох, дотоод хяналт шалгалтыг сайжруулах чиглэл өгсөн. Өдгөө ч цэргийн дүрмийн бус “дэглэлт”-ийн хуучин арга хэлбэр цэргийн албан хаагчдад учирч байна.. Энэ байдал нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох, цэргийн албанаас оргон зайлах болон цэргийн албаны эсрэг ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байна. Хилийн анги, салбар, заставуудад хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн техник технологийг нэвтрүүлээгүйгээс цэргийн хүчээр, ялангуяа мэргэжлийн түвшинд бэлтгэгдээгүй хугацаат цэргийн алба хаагчдаар хил хамгаалуулж байгаа нь осол гэмтэл, хүний эрхийн зөрчил гарахад нөлөөлж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Шинэ мэдээ
-
Дэлхийн хамгийн том онгоцны сүйрэл
2023-09-27
-
Генералыг тойрсон маргаан
2023-09-27
-
Цочир хүйтэрч, нойтон цас орно
2023-09-27
-
Үзэсгэлэнт газруудаар аялахдаа хад хавцлаас унахаас болгоомжил
2023-09-27
-
Улаанбаатар түншлэл-2023″ олон улсын үзэсгэлэн яармаг болно.
2023-09-27
-
Яармагийн шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна
2023-09-27
-
Монголын эмэгтэй баг Йорданы багтай өрсөлдөнө.
2023-09-27
-
“Алтан намар 2023” өргөтгөсөн худалдаа гарлаа.
2023-09-27
-
Европ, Хятадын цахилгаан автомашиныг шалгаж байна
2023-09-19
-
Хоёр өнцөг: Дундаж цалин өссөн, өсөөгүй
2023-09-19
-
Пригожинийн хувь заяаг битүүмжилсэн байж магадгүй
2023-09-19
-
Жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байна
2023-09-19
-
Тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлж болно
2023-09-19
-
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2023-09-19
-
Уулаараа нойтон цас орно.
2023-09-19
-
“Гэгээ муза”-гийн шилдгүүд тодорлоо
2023-09-19
-
Орос, Солонгост хэрхэн туслав?
2023-09-18
-
Шуурганд өртсөн 300,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байна.
2023-09-18
-
Агаараас эрэн хайх, аврах ангийнхан 120 хүний амийг аварчээ
2023-09-18
-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ.
2023-09-18
-
Уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа
2023-09-18
-
“Эрдэнэт үйлдвэр” -ийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
2023-09-18
-
52 байршлын тоглоомын талбайг тохижуулж байна
2023-09-18
-
16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэхээр төлөвлөжээ
2023-09-18
-
Крымийг хамгаалалтгүй болгох түлхүүр
2023-09-15
-
Ливийн үер сүйрэл дагуулав
2023-09-15
-
Үндэсний номын баяр үргэлжилж байна.
2023-09-15
-
“Гэгээн муза”наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдана
2023-09-15
-
Тэгш сондгойгоор зорчихгүй
2023-09-15
-
Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.
2023-09-15