Нүхэн гарцын усыг соруулав

access_time 2022-06-21 10:12

Зургадугаар сарын 18-ны хүчтэй салхи, аадар борооны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 85 дуудлага ирж, 22 дуудлагаар газар дээр нь, 63 дуудлагад зөвлөгөө өгчээ. Үүнээс гэр усанд автсан 8, байшин усанд автсан 7, гэр нурсан 2, байшингийн дээвэр хууларсан 5 дуудлагаар алба хаагчид ажилласан байна
Зургадугаар сарын 18-ны 20:00 цагт хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтаас 22-ын товчоо орох төмөр замын нүхэн гарц үерийн усанд автсан. “Туулын гүүр” ХХК-наас ус сордог таван автомашин, нийт найман техник хэрэгсэлтэй нүхэн гарцын усыг соруулав. Түүнчлэн гүүрэн доор живсэн хоёр автомашиныг Геодези, усны барилга, байгууламжийн газрын ковшоор татан гаргасан байна.

Шинэ мэдээ