Нийслэлийн 25 байршилд ус зайлуулах шугам угсралтын ажил хийж байна

access_time 2022-06-21 10:10

Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байна гэсэн дүгнэлт гаргажээ. Эдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад тогтсон усыг ус сорох машинаар соруулж, шуурхай бригад ажиллан хэвийн байдалд оруулж байгаа.Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцад ус зайлуулах худаг угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, усыг нь тогтмол соруулбал тус нүхэн гарцад ус тогтохгүй. Ногоон нуурын зам буюу Сүхбаатарын талбайгаас хойшоо 7 буудал руу өгсдөг шинэ зам дагуу, Хангай хотхоны уулзварт шугам угсралтыг гүйцэтгэлээ.Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 12-р байрны урд талбайд их хэмжээний ус тогтож байгаа гэх дуудлага мэдээлэл нэлээдгүй ирдэг байсан бөгөөд тус байршилд шугам угсралтын ажил хийсэн гэж мэдээллээ

Шинэ мэдээ