Гол мөрний усны түвшин 10-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

access_time 2022-06-16 14:02

Ховд, Хэрлэн, Улз гол үерийн түвшинг 5-15 см, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг 20-25 см даван, Хэрлэн гол Өндөрхаан, Чойбалсан сум орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Шинэ мэдээ