“Талын салхи” наадамд 500 гаруй тамирчид, мото сонирхогчид оролцлоо

access_time 2022-06-13 09:44

“Талын салхи” олон улсын мото фестивальд 21 аймаг болон монгол туургатан улсуудын төлөөлөл 500 гаруй тамирчид, мотоцикл сонирхогчид, 45 мотоциклын клуб, холбоод оролцлоо. Эмэгтэйчүүд мото фестивальд оролцон Буянт-Ухаа нисэх буудлаас парадаар Сүхбаатарын талбайд ирсэн. Арга хэмжээ “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдсан юм. “Никитон”, “Нисванис”, “Bulsara”, “Lemons” хамтлагууд болон дуучин Наран, Отгоо, Morningstar, Roockie, Don dior, Wolfizm, Limit king зэрэг уран бүтээлчид тоглолтонд оролцсон. Мөн үндэсний урлагийн “Хөсөгтөн”, “Онгод”, “Улаанбаатар” театрын уран бүтээлчид үзэгчдэд ая дуугаар өргөн барилаа.

Шинэ мэдээ