Шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэхээр боллоо. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, мөн 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр худалдахыг зөвшөөрөв. Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар олон нийт болон тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм. Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол” ХХК, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” ХХК тус тус үзүүлж байна. Хороо худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон тооцох, худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, арилжааг амжилттай зохион байгуулахыг дээрх мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч нарт үүрэг болголоо.
Мөн Хорооны хуралдаанаар, 2008 онд зогсоосон “Усжуулах” ХК-ийн хувьцааны арилжааг 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээхээр шийдвэрлэж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д тус тус үүрэг болголоо. Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Усжуулах” ХК-ийн нэр бүхий томоохон хувьцаа эзэмшигч нар нийт 394 833 ширхэг хувьцаагаа “Түмэн шувуут” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд арилжаа нь зогссон хувьцааг арилжааны бус хэлбэрээр бусдад шилжүүлэх боломжгүй юм. Тиймээс зохих шаардлагыг хангуулсны үндсэн дээр хувьцааны арилжааг сэргээлээ.
Хороонд ирүүлбэл зохих тайлан мэдээг дөрвөөс дээш улирлын турш ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийнх нь хүчинтэй хугацаа дуусаад 1-7 улирал өнгөрсөн, зохистой харьцаа, дагаж мөрдөх үзүүлэлтүүдийг хангаагүй, зөрчлүүдийг арилгуулахтай холбоотойгоор Хороноос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэсэн үндэслэлүүдээр “Гүүд лайф”, “Дөргөн хөгжил”, “Наран хас булаг”, “Мандах хөгжилт”, “Завхан нөхөрлөл”, “Өсөх өндөр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүллээ.
Мөн 2015 оноос хойш арилжаанд оролцоогүй, санхүүгийн тайлан мэдээгээ сүүлийн 2-3 улирал ирүүлээгүй “Саяанхаан ХААБ”, “Стандарт таваар ХААБ”, “Вүүдсоунд ХААБ”, “Эрхэм сүрэг ХААБ” ХХК-уудын Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Түүнчлэн бүх гишүүдийнхээ хурлаар татан буулгахаар шийдвэрлэсэн “Есөн дэлбээ” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэн нэмэгдүүлж ажиллаагүй “Эйсассошиэйтс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болголоо.
Хуралдаанаар, хадгаламж, зээлийн хоршооны болон даатгалын зуучлагчийн, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг аж ахуйн нэгжид шинээр, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид нэмж олголоо. Мөн таван ХЗХ, нэг ХААБ-ийн арилжааны зуучлагч компаний тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.
Шинэ мэдээ
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16
-
431 цэгээр нөөцийн махыг худалдаж байна.
2023-03-16
-
Оросын сөнөөгч онгоц АНУ-ын нисгэгчгүй онгоцтой мөргөлдсөн, мөргөлдөөгүй
2023-03-15
-
Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олны анхааралд өртөгсөд
2023-03-15
-
Энэ онд хийгдэх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын байршлууд
2023-03-15
-
Хуучны 375 барилгыг 2026 он хүртэл дулаалж, засварлана.
2023-03-15
-
Швейцарын Холбооны Улсад аялах эрхтэй гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
2023-03-15
-
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
2023-03-15