Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх хуваарьт хугацаа дуусахад гурван хоног үлдлээ

access_time 2018-02-08 13:15

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрөгч сарын эхээр хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай банк бус санхүүгийн 255 байгууллагад албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн билээ. Тэдгээр байгууллагууд энэ сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх учиртай бөгөөд хуваарьт хугацаа дуусахад ердөө гурван хоног үлдээд байна.

Мэдэгдэл хүлээн авсан ББСБ-ууд нэмэгдүүлсэн хөрөнгөө мэдүүлж, бүртгүүлэх хүсэлтээ идэвхтэй ирүүлсээр байгаа бөгөөд Хороо хүсэлт, холбогдох баримтыг хянан нягтлах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Дүрмийн сангаа нэмэгдүүлэх тухай хүсэлтээ хараахан ирүүлж амжаагүй байгаа ББСБ-уудад үлдэж буй хугацаанд буюу Хорооны тогтоолоор товлосон хугацаанд баримт, материалаа ирүүлж, холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг анхааруулж байна.

Шинэ мэдээ