Мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийж байна

access_time 2022-06-08 14:02

Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байгаа бөгөөд үүнээс 15 үйлдвэр нь дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй. Ковидын үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоосон. Энэ оны тавдугаар сарын 10-наас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж байгаа. МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Битүүмжилсэн үйлдвэрүүдийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн дотоодод зарагдсан, Улаанбаатар хот руу орсон гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй. Эмээлт дэх махны үйлдвэрийн объектод шалгалт хийсэн гурван албан тушаалтанг ашиг сонирхлын зөчилтэй байж болзошгүй гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн. .

Шинэ мэдээ