Нийслэлийн 16 байршилд дугуйн зам тавина

access_time 2022-06-06 14:13

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засаж, шинээр барих ажлууд эхлээд байна. Нийт 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр барихаар зураг төслийг баталжээ.

Хотын төвд

Сүхбаатарын талбай – Офицеруудын ордон /15.99 км/
Хотын төв – Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /5.39 км/
Бага тойруу /5.04 км/
Их тойруугийн гудамж /16.37 км/
Баянбүрд тойрог – Гурвалжингийн гүүр – Чингисийн өргөн чөлөө /20.30 км/
Улиастайн гүүр – Сансарын туннел – Тасганы овоо – Драгон төв /13.96 км/
Нарны зам дагуу /15.33 км/
Драгон төв – Сонсголон – Нисэх – Яармаг /18.67 км/
Хотын төв – 7 буудал /17.25 км/
Нэмэлт трассууд /34.49 км/

Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн голын дагуу

Жигжид зуслангийн гүүр -ТЭЦ 4 /27 км/
Шувуун фабрик – Яармагийн гүүр /30.7 км/
Яармагийн гүүр – Баянзүрхийн гүүр /17.8 км/
Баянзүрхийн гүүр -Тэрэлжийн гүүр 17.8 км
Баянзүрхийн гүүр – Хөлийн гол – Налайх – Туул гол дагуу /29.6 км/
Тэрэлжийн гүүр – “UB-2” амралтын газар /25.4 км/
Тэрэлжийн гүүр – Цонжинболдог /29.6 км/ зэрэг байршлуудад дугуйн зам шинээр тавих юм.

Шинэ мэдээ