Сагсан бөмбөгийн 3х3 талбай байгуулах эхний 9 байршлууд

access_time 2022-06-03 07:51

Баянгол дүүрэг гарааш чөлөөлсөн 4, Баянзүрх дүүрэг 4, Чингэлтэй дүүрэг 1 байршилд тус бүр сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн байна. Саналын дагуу есөн байршлын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.Эдгээр байршлуудад 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна.

Баянгол дүүрэг 3 дугаар хороо 69 дүгээр байрны урд талбай
Баянгол дүүрэг 3 дугаар хороо 73 дугаар сургуулийн баруун талбай
Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Ханбүргэдэй их дэлгүүрийн баруун талд
Баянгол дүүрэг 18 дугаар хороо орон сууцны 18 дугаар байрны урд талд
Баянзүрх дүүрэг 15,18 дугаар хороо Алтан өргөө хотхоны зүүн болон урд талд
Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 8, 9,10 байрны гадна талбай
Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Эрүүл мэндийн 10 дугаар төвийн зүүн талд
Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Сэлэнгэ зочид буудлын урд талд
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны ззүн талд

 

Шинэ мэдээ