Сагсан бөмбөгийн 59 талбайг барина

access_time 2022-06-02 10:51

Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулж, залуусаа дэмжих болно. Тэдгээрээс 59-ийг нь энэ ондоо барьж дуусгахаар ажиллаж байна.
“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгээр шалгарч, шагнал хүртсэн баг, тамирчдыг танилцуулъя.

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байр – Баянгол дүүргийн “Kobe” баг
Дэд байр – Баянзүрх дүүргийн Багш нарын шигшээ баг

Гутгаар байр – Хан-Уул дүүргийн “Тамир” баг

Эрэгтэй төрөлд:

Тэргүүн байр – Баянзүрх дүүргийн “Tescoma” баг
Дэд байр – Хан-Уул дүүргийн “Molten” баг

Гутгаар байр – Сүхбаатар дүүргийн “МУИС – Шонхорууд” баг

Шилдэг эмэгтэй тоглогч – Баянгол дүүргийн “Kobe” багийн тамирчин У.Уянга

Шилдэг эрэгтэй тоглогч – Баянзүрх дүүргийн “Tescoma” багийн тамирчин Ш.Очир-Өлзий

 

Шинэ мэдээ