БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД БАРТААТ ЗАМЫН МОТОЦИКЛЬ ГАРДУУЛЛАА
ХБНГУ-ын Засгийн газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад бартаат замын 60 мотоциклийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагааг БОАЖЯ, ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. Эдгээр мотоциклийн түлхүүрийг Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мөн энэ үеэр гардуулсан.
ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн босголт, зээлийн банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн I шатанд 11.5 сая евро, II шатанд 13.5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) санхүүжүүлэн олгож байгаа. Тус яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Дороты Швиллийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзсан. Энэ үеэр ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел төслийн хэрэгжилтийг амжилттай хэрэгжиж буйг онцлоод төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламж нэмж олгох болсныг мэдэгдсэн юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ёслолын ажиллагааны үеэр “Энэ жил БОАЖЯ байгуулагдсаны 30 жил, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хамтран, дэмжин ажиллаж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад БОАЖ-ын сайд, салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт үнэлж баршгүй үр дүнгээ өгсөөр байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл нь хоёр орны байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны томоохон жишээ бөгөөд Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, хамгаалалттай газар нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна” гэлээ.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Дуппел ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Герман, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны гол тулгуурын нэг нь Биологийн олон янз байдлыг хамгаалах юм. Давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутаг нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх үнэт баялаг юм. Герман Улс байгаль хамгаалагчдыг энэхүү чухал үүргээ биелүүлэхэд нь шууд дэмжлэг үзүүлж байгаад би маш их баяртай байна. Төслийн санхүүжилтийг 31 сая евро болгон өсгөх Герман Улсын шийдвэр нь Монгол Улсын тогтвортой хөгжил, түүний биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн анхаарч байгааг тодорхой харуулж байна. Бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа БОАЖЯ болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж буй бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээсэн юм.
Ёслолын ажиллагаанд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргааны дарга болон байгаль хамгаалагчид, Гадаад харилцааны яамны төлөөлөл , Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцсон. Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Глассыг Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дах салбарын захирал, П.Гиоргиевыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр шагнасан юм.
Шинэ мэдээ
-
Алуурчин халимтай хамт сэлсэн буга
2023-06-07
-
Энэтхэгт баригдаж буй гүүр хоёр дахь удаагаа нурлаа
2023-06-07
-
БНХАУ, Монгол, ОХУ-ууд хамгийн дөт замаар авто замаар холбогдох боломж бүрдэх юм
2023-06-07
-
Олон улсын мото фестиваль зохион байгуулагдана
2023-06-07
-
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь
2023-06-07
-
Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ
2023-06-07
-
Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийнэ
2023-06-07
-
Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбоно
2023-06-07
-
Пентагоны тийрэлтэт онгоцууд агаараас хөөгдөхөд хүрчээ
2023-06-06
-
Удаан хүлээсэн сөрөг довтолгоо
2023-06-06
-
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар тохиролцжээ
2023-06-06
-
Нөхөн сонгуульд 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
2023-06-06
-
Дөрвөн дүүрэгт замын тохижилт, үйлчилгээг хувийн хэвшил хариуцуулжээ
2023-06-06
-
Дэлхийн хэмжээний тайз засалттай, гэрлийн гайхамшигт үзүүлбэр бүхий тоглолт болно
2023-06-06
-
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна
2023-06-06
-
Нутгийн баруун хагаст дулаарна
2023-06-06
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31