Хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийн данснаас нь шууд суутган авна

access_time 2022-05-31 15:06

“Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эмэгтэй гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Уг төслөөр хүүхдийн тэтгэмжийг данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн.
Тэтгэмжийн хувьд 11 хүртэлх насны хүүхдийг амьдралын баталгаажих түвшний 51 хувиар тооцож олгодог. Ингэхээр өнөөдөр 11 нас хүрээгүй хүүхдийн тэтгэмж сард 115,000 төгрөг. Хуулийн өөрчлөлтөөр ХАОАТ-ын хуульд заасны дагуу орлогын 50-аас доошгүй хувь гэсэн заалтыг оруулжээ.
Мөн хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилж, тэтгэмж төлөгчтэй хамтран төлөх зохицуулалтыг оруулсан.
Хүүхдийн тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн зөвхөн 20 хувь төлж байна. Үлдсэн 80 хувь нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байна. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Эцэг эх байх үүргээ биелүүлээгүй хүмүүст тооцох хариуцлага чанга байх ёстой гэж үзэж байгаа юм.

Шинэ мэдээ