Ерөнхий боловсролын хоёр сургууль “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай боллоо

access_time 2018-02-08 10:13

 Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургууль хүүхдийн автобустай боллоо .2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн  23 нийт  50  сургууль 121  автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэж байгаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас автобус худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Эколог бус” ХХК шалгарсан юм. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт 398,0 сая төгрөгийн өртөг бүхий 3 автобусны эхний 2 нь бэлэн болсон. Дээрх автобусыг хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиудад олгож байна. Гурав дахь автобусыг Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд олгохоор төлөвлөөд байна.

Тус сургуулиуд автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 170 орчим хүүхэд гэр сургуулийнхаа хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болоод байна.

2018 онд 3 сургуульд автобус олгохоор нийслэлийн төсөвт 400,0 сая төгрөг батлагдсан бөгөөд  байгаа бөгөөд цаашид сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна

Шинэ мэдээ