АНУ-ын тагнуулын болон цэргийн шинжээчид В.Путиныг өвчтэй гэсэн “найдвартай” нотлох баримт байхгүй

access_time 2022-05-31 11:08

Экс тагнуулчид болон Украины албаны хүмүүс ОХУ-ын ерөнхийлөгчийн биеийн байдал муу байна гэсэн мэдээллийг цацсан. Харин АНУ-ын тагнуулын болон цэргийн шинжээчид В.Путины бие муу байгаа талаар тодорхой, найдвартай нотолгоо байхгүй гэж мэдэгджээ.
В.Путиныг хүчирхэг хүн, КГБ-ын ажилтан асан, 70 хүрч байгаа, олон жилийн турш цамцгүй морь унан, хоккей тоглож, жүдогоор хичээллэн, мачо дүр бүтээдэг. Хорин жил засгийн эрх барьж байх хугацаандаа сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, тооцоотой удирдагч гэж бичсээр ирсэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ОХУ-ыг хариуцсан захирал асан, Тагнуулын төв газрын цэргийн шинжээч асан Жеффри Эдмондс Insider сэтгүүлд Путины бие муу байна гэдгийг батлах “үнэмшилтэй зүйл олж харахгүй байна. Путинд бууж өгсөн шинж тэмдэг илрээгүй. АНУ-ын тагнуулын агентлагуудад хүртэл харанхуй сэдэв хэвээр байгаа юм гэжээ.
Харин Британийн шар хэвлэлүүд, тоймчид Путиныг Паркинсоны өвчтэй гэж таамаглаж байгаа юм. Харин Лондонгийн их сургуулийн мэдрэлийн эмч Рэй Чадхури ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай Путинтэй хийсэн видео бичлэгийг үзээд DW-д ярилцлага өгөхдөө “Би Путинд паркинсонизмын ямар ч шинж харагдсангүй гэжээ.
Эх сурвалж: Business Insider

Шинэ мэдээ