УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тавилаа

access_time 2022-05-31 10:55

Шүүхээс АН-ын гишүүн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт хилийн хориг тавиад байсан. Харин энэ долоон хоногт МАН-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг Б.Амартүвшин нарт мөн хилийн хориг тавилаа. . Улсын ерөнхий прокуророос Хөгжлийн банкны хэрэгт буруутгагдаж буй дээрх гишүүдийн бүрэн эрхийг цуцлах хүсэлт гаргасан ч байнгын хорооны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг авалгүй буцаасан. Гишүүдийн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүй шалгах боломжтой гэж үзэж байсан бол хилийн хориг тавих прокурорын хүсэлтийг шүүх хэлэлцээд үндэслэлтэй хэмээн үзэж хориг тавьжээ. УИХ-ын гишүүд энэ шийдвэрт “Бид хаашаа зугтах юм” гэсэн хариу өгсөн. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хилийн хориг тавих шийдвэрийн эсрэг шүүхэд хариу нэхэмжлэл гаргахаар болжээ.

Шинэ мэдээ