УИХ-ын чуулганы хуралдаанд суудаггүй гишүүд сонгогдсон тойргийн иргэдээсээ уучлалт гуйдаг болно

access_time 2022-05-31 10:55

УИХ-ын гишүүд гэдэг төр төлөөлж, түмэн олны дуу хоолой болох ёстой хариуцлага үүрсэн хүмүүс. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдаандаа ч ирэхгүй ажил тасалж байгаа нь буруу. Тиймээс 40 цагаас дээш чуулганы хуралдаан тасалсан гишүүдийг олон нийтэд нээлттэй ил тод зарлан сонгогдсон тойргийн иргэдээс нь уучлалт гуйлгадаг болно гэж УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. Намрын чуулган 12 удаа хуралдаж томоохон хуулиудыг хэлэлцсэн ч Х.Нямбаатар, Ц.Туваан, А.Адьяасүрэн нарын гишүүд хурлаа хамгийн их тасалсан байна. Хэрэв энэ мэдэгдэл хэрэгжих юм бол УИХ-ын гишүүд хичээлээ тасалдаг сахилгагүй хүү шиг загнахаа болино. Хуралдаандаа суугаагүй гэдгээ зарлах гэсэн юм шиг хэзээ хойно хэн хаана юу ярилаа гэж хэвлэлийнхнээс асуугаад суугаад байхгүй л байх.

Шинэ мэдээ