Хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ

access_time 2022-05-30 16:49

Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэгтэй. Энэ үүргйин хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ. Мөн хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан байна. Түүнчлэн 2199 золбин нохой, муурыг устгажээ. 10 гаруй хоногийн хугацаанд 403 гарааш буулгахаар төлөвлөснөөс 246 гарааш чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.

Шинэ мэдээ