“Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль болно

access_time 2022-05-24 10:04

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн Ордон, Хүүхдийн сан, Эм Си Пи ХХК хамтран П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 500м авто замын хөдөлгөөнийг 2022 оны 6-р сарын 1-ний 08:00-20:00 цагуудын хооронд хааж, “Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болсон байна.
Тус арга хэмжээний хүрээнд Монголын Хүүхдийн Ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэл, 2-3 тайз засагдаж цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, баярын парад, флашмоб, нээлттэй дуулах микрофон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, видео спортын уралдаан тэмцээнүүд зохиогдоно

Шинэ мэдээ