Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар тогтооно
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр “Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т төрийн аудитын байгууллага нь Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчээс бүрдэнэ. Эдгээр албан хаагч нь төрийн тусгай албан хаагч гэж тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “…Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн тусгай алба байхаар тодорхойлсон.
Гэтэл өнөөдрийн байдлаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, төрийн алба хаасан хугацааны албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр байхгүй тул төрийн бусад байгууллагын жишгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгож ирсэн байна. Тухайлбал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-39 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувь байна” гэдгийг танилцуулгадаа дурдав.
Мөн төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагатай байгаа тул төрийн тусгай албанд олгодог төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлүүдийн хэмжээг тогтоохоор тогтоолын төслийг боловсрууллаа. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох боломжтой болно. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тусгасныг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28