Засгийн газар “Панда” бонд гаргахгүй

access_time 2018-02-07 14:15

Засгийн газар “Панда” бонд гаргах гэж байгаа гэх мэдээллийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэлээ. Тэрбээр “Bloomberg-ийн тарааж байгаа Засгийн газар “Панда” бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg-тэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна, залруулна уу гэхээр “Үгүй” гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид сүүлдээ элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм” гэжээ.

Шинэ мэдээ