В.Путины алдаа

access_time 2022-05-20 11:00

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин алдаа нь Д.Трамп шиг хүнтэй хэлэлцээр хийх гэж оролдсоноос Ж.Байдентай харьцсан нь дээр гэж үзсэн явдал байсан. Тэр Байден шиг трансатлантист, НАТО, Украин, түүхийн талаар мэддэг, олон улсын үйл хэрэгт хөл тавьсан хүнтэй харилцах нь зөв гэж бодсон нь юм гэж Трампын үед АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Оросын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Фиона Хилл хэлжээ.

Тэрбээр АНУ-ерөнхийлөгч асан Д.Трамп геополитикийн асуудлын талаар мэдлэггүйгээс болж Оросын удирдагч түүнд үргэлж асуудлыг тайлбарлахаас өөр аргагүй болдог байсан. Тиймээс ч Трампад олон удаа бухимдсан. Путин үүнийг хийх дургүй. Олон ч удаа бухимдахыг нь харж байсан. Энэ нь Байдены засаг захиргааны үед Украин руу довтлох Москвагийн цаг хугацааны шийдвэрт нөлөөлсөн. АНУ-ыг “энх тайвны төлөө зарга мэдүүлнэ” гэж найдаж байсан юм. В.Путин үйл явцын хувилбарыг эргүүлэх дуртай. Арга хэмжээнд оролцогсод урьдчилан таамаглах чадвартай байхыг тэр хүсдэг нэгэн гэсэн.

Харин Трампын хэд хэдэн экс зөвлөх ерөнхийлөгч асан дэлхийн үйл явдлыг сайн ойлгодоггүй гэж мэдэгджээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон хэлэхдээ: Трамп Финляндийг Оросын нэг хэсэг мөн үү гэж асуусан удаатай гэсэн бол Цагаан ордны штабын дарга асан генерал Жон Келли: “Трамп ямар ч түүх, тэр дундаа АНУ-ын талаарх зарим түүхийг мэдэхгүй” гэж хэлсэн.

Мөн Хилл “Хорин нэгдүгээр зуунд боломж олох нь” нэртэй номондоо Трамп олон улсын харилцааны талаар бага зэрэг ойлгодог байсан нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын тухайд “том хариуцлага” байсан. Тэр уулзалтанд орж, яриа эхлэх болгонд тэр анх удаа дэлхийн удирдагчдаас юм сонсож байгаа юм шиг санагддаг гэж тэр бичжээ. Энэ мэдээлэлд хэвлэлийнхэн Трампаас тодруулга авахыг хүссэн боловч хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Business Insider

Шинэ мэдээ