Ж.Хичээнгүй:Ипотекийн зээлийг 7, урьдчилгааг 25 хувь болгохоор төлөвлөж байна

access_time 2018-02-07 14:09

Төрийн орон сууцны корпорацид өнгөрсөн онд 7000 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг ирүүлсэн бол Өргөдлийн байнгын хороонд 400 орчим иргэн ханджээ.

Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйгээс цөөн асуултад тодруулга авлаа. Тэрбээр “Засгийн газрын тогтоолыг үндэслэн 360 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн. Мөн ахмадууд түрээсийн байранд хамрагдах хүсэлт ирүүлснээс 265 нь квотоор хамрагдсан” гэв. Мөн “Ойрын хугацаанд 25 мянган айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх боломжтой ч хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс энэ ажил зогсонги байдалд орсон. Урьдчилгаа төлбөргүй иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа учраас Засгийн газар ипотекийн зээлд тавих шалгуурыг өөрчлөх зарим ажлыг судалж байна. Ингэхдээ дахин төлөвлөлтөд хамрагдсан болон хотоос зайдуу газарт баригдсан орон сууцнаас сонговол ипотекийн зээлийг 7 хувь, урьдчилгааг 25 хувь болгохоор төлөвлөж байна” гэлээ.

Шинэ мэдээ