Дэлхийн зөнгийн төсөлд 4000 гаруй хүүхдүүд хамрагдана

access_time 2017-11-23 17:14

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь шинэ стратегийн түншлэлийн хүрээнд 2017-2020 оны хооронд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслийн нээлтийн үйл ажиллагаагаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулаа.

 Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын 2017-2020 онд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслүүдийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд хэрэгжүүлэх бөгөөд нийт 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд тус төслүүдэд хамрагдана.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь Монгол улсад 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, эдийн засаг болон өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувьсан өөрчлөлт хийж, ядуурлыг бууруулах зорилгоор 16 Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр болон 2-3 жилийн богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ мэдээ