Алга болсон 3 настай хүүг эсэн мэнд олжээ.

access_time 2022-05-18 09:48

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар бага насны хүүхэд энэ сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон.
Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Уст толгой” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олжээ.

Шинэ мэдээ