ХҮН НАМЫН АЛБАН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГЛӨӨ

access_time 2022-05-17 10:22

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.Албан шаардлагынх нь хариуг нь өглөө.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, “Та бүхний хүргүүлсэн шаардлагад Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоо руу шилжүүлэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг сонгуулийн насны иргэдийн 1 хувь болгосон нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэний зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах зэрэг асуудлуудыг хөндсөн байсантай танилцсан.

Та бүхэн уг шаардлагад тусгасан асуудлуудаа эрх зүйн хүрээнд төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлд бидний зүгээс дэмжин ажиллаж, нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой гэв.

Шинэ мэдээ