Дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Травэл Экспо 2022″ болно

access_time 2022-05-13 07:22

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Травэл Экспо 2022” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг 2022 оны 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Мишээл Экспо ОУҮХТ-д зохион байгуулна.
Дотоодын аялагчдад зориулан дотоод, гадаадын аяллын бүтээгдэхүүн, 21 аймгийн аялал жуулчлалын хөтөлбөр маршрут мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс хүртээмжтэй хүргэх, хариуцлагатай аялагчийг төлөвшүүлэх зорилготой үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Мөн бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг нэмэгдүүлж, орон нутгийн болон нийслэл дэх бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэх, аяллын биржийн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой.

Шинэ мэдээ