Илон Маск Дональд Трампын твиттер хаягийг сэргээнэ

access_time 2022-05-12 10:12

Дэлхийн хамгийн баян эр Илон Маск 40 тэрбум доллараар твиттерийг худалдан авсан. Одоогоор бичиг баримтыг шилжүүлэн авах үйл явц үргэлжилж байна. энэ үйл явж 3 сар үргэлжлэх байх гэж тэрбээр хэлсэн. АНУ-ын сонгуулийн үеэр барууны үзэл санааг боомилсон. Тиймээс АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хаягийг сэргээнэ гэж мэдэгдсэн байна. Харин Дональд “Миний твиттер хаягийг сэргээсэн ч би буцаж очихгүй. Би өөрийн сошиал сүлжээтэй болсон гэжээ. Түүний твиттер хаягийг сонгуулийн үеэр олон нийтийг үймээнд уриалан дуудсан гэж үзэн хаасан юм. Дональд Трамп АНУ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэлж буй. Тэрбээр твиттерт маш олон дагагчтай байсан юм.

Шинэ мэдээ