Урт удаан хугацааны хориг ОХУ-ын эдийн засгийг туйлдуулан сөхрөөх зорилготой гэжээ

access_time 2022-05-12 09:46

Одоогоор Европын холбоо 580 тэрбум долларын тусламжийг Украинд үзүүлээд байна.Дахин Украинд тусламж үзүүлэх талаар АНУ-ын сенатын танхимд хэлэлцэх үеэр зарим төлөөлөгчид цар тахлын хүнд үед Украинд дахин мөнгө гаргах нь хэр зохистой вэ гэж шүүмжилсэн байна.
ОХУ-ын сайд нар Европын холбооны эдийн засгийн хоригийг бид даван туулж чадна гэдгээ мэдэгдсэн. Хариу үүний хариуд Европын холбоо дайн дууссан ч хоригийг цуцлахгүй. Цуцалсан ч урт удаан хугацаа орно гэж мэдэгдсэн байна. Энэхүү урт хугацааны хориг нь Оросын эдийн засгийг туйлдуулан сөхрөөх төлөвлөгөө гэж дэлхийн хэвлэлүүдээр бичигдэж эхэллээ. Гэхдээ одоогоор ОХУ зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж байгаа. Энэ дайн удаан үргэлжилбэл байдал хэцүүдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. ОХУ Төв банк бодлогын хүүгээ өсгөж, рублиэр худалдаа хийхийг зорьж байна. Аж үйлдвэрийн салбарт түүхий эдийн хомсдол үүсч эхэлсэн тул 13.000 аж ахуйн нэгжээс судалгаа авсан.Судалгааны дүнгээр хүнд үйлдвэрийн салбарууд хэцүүдэж байгаагаа хэлсэн байна. Бичил схем, сав баглаа боодол, эд ангиудын хомстолд орж байгаагаа хэлжээ.

Шинэ мэдээ