Зайсан, Яармаг, Нүхт орчимд орон сууцны мкв-ын үнэ 3-7 сая төгрөг байна

access_time 2022-05-11 10:42

2022 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд зарагдаж байгаа орон сууцны үнийн судалгааг гаргаж үзэхэд, мкв шинэ байрны борлуулалтын үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.650.000 төгрөг байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Энканто”, “Хүннү 2222” хороолол болон шинэ гүүр орчмын шинэ орон сууцны үнээс шалтгаалж ийм үнэтэй байгаа. Харин Хан-Уул дүүрэгт борлуулж байгаа нийт орон сууцны борлуулалтын дундаж үнэ нь 3.300.000 төгрөг орчим байна. Хэдийгээр Зайсан, Яармаг, Нүхт орчимд орон сууцны мкв-ын үнэ 3-7 сая төгрөг байгаа боловч Нисэх, Био орчмын алслагдсан хороодын орон сууцны үнэтэй харьцуулж гаргахад Баянзүрх дүүргийн дунджаас бага гарсан байна.

Шинэ мэдээ