705 оношийн бүлгээс өөрт хэрэгцээтэй тусламжаа авч болно.

access_time 2022-05-11 10:38

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус тогтоолоор зохицуулагдах 705 оношийн бүлгээс өөрт хэрэгцээтэй тусламж, үйлчилгээний мэдээллээ авах боломжтой ХАЙЛТЫН ПРОГРАММ-ыг даатгуулагч танд танилцуулж байна.
☝🏼 Та хайлтын программаас өвчний нэр, онош, тусламж үйлчилгээний төрөл зэрэг олон сонголтоор хайлт хийж болох бөгөөд тус тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Ингэснээр даатгуулагч та хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авахдаа батлагдсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр төлөхгүй байх цаашлаад эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломж бүрдэх юм

Шинэ мэдээ