Сумын хүүхдүүд төсөл бичиж орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж байна

access_time 2022-05-06 08:13

И Эс Эл хөтөлбөрт хамрагдаж, энтрепренер болон өсөлтийн сэтгэлгээгээ хөгжүүлж, багаар ажиллах, санхүү, бизнес төлөвлөлт, дижитал мэдлэг, хувь хүний ур чадвараа нэмэгдүүлсэн хүүхэд, залуучуудад мэдлэг, чадвараа бодит амьдрал дээр хэрэгжүүлэн туршиж үзэх боломжийг олгох зорилгоор “Сумын шарк танк” бичил төслийн уралдаан зарласан. Энэхүү уралдаанд 692 хүүхэд залуучууд баг болон оролцсоноос шалгуураа хангасан 57 бичил төсөл санхүүжилт авч, орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж буй аж.
Төслийн менежер Ё.Нямдаваа “Бид таван бүсээс сумдын эдийн засаг, хүн амын үзүүлэлт, сургуулийн орчин, нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж зайлшгүй шаардлагатай гэж үзсэн алслагдсан сумдаас сонгосон. ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид, насан туршийн боловсролын 14-25 насны чин эрмэлзэлтэй, сурах хүсэл сонирхолтой хүүхэд залуучууд хамрагдаж байна. Төсөл 2023 он хүртэл үргэлжилнэ.

Шинэ мэдээ