Тавантолгой-Зүүнбаян , Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 7-10 дугаар сард ашиглалтад оруулна.

access_time 2022-05-05 09:19

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 10 сард, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 7 дугаар сард ашиглалтад оруулна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн, 6,1 хувийн гүйцэтгэлтэй байна.
Богдхан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлд гол замын урт 144,9 км, 29,6 сая м.куб газар шорооны ажил, 14,6 км урт туннель, 4,77 км урт эстакадан гүүр, 135 байрлалд ус зайлуулах хоолой, 19 байрлалд гүүрийн байгууламж болон дөрвөн өртөө, зургаан зөрлөг барих юм.

Шинэ мэдээ