Элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 23-нд эхэлнэ

access_time 2022-05-05 09:18

2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

Шинэ мэдээ