Хийдүүд байгаль орчноо хамгаалах ухамсарыг сэргээнэ
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдүүдийн тэргүүнийг хүлээн авч уулзаж, байгаль орчноо хамгаалахад ард иргэдийг уриалахад хамтарч ажиллахыг хүслээ. Уулзалтад Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн, Дэчинравжаалин хийдийн хамба лам М.Хүрэлцэнд, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан ажилтан, Мамба дацан хийдийн ловон лам Д.Амарболд, Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд нар хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат сайд “Та бүхэнтэй өнөөдөр 3 шалтгааны учраас уулзаж байна. Ард иргэдээ байгаль эх дэлхийгээ хамгаалах, зан үйл үйлдэж байгаа нэрээр бохирдуулахгүй байх уриалгыг та бүхэн маань олон нийтэд хэлж, ойлгуулах хэрэгтэй байна. Би саяхан хөдөө явахдаа байгаль хамгаалагч нартайгаа овоо цэвэрлэлээ. Алслагдмал бараг хүн очддоггүй гэсэн овоон дээрх бүтэн мөнгийг цуглуулахад 19 000 төгрөг, урагдсан нь 32 000 төгрөг болж байна билээ. Байгаль хамгаалагчид маань иргэдийн сүсэг бишрэлдээ зориулсан хадагнаас эхлээд ууц, сүүний хайрцаг зэргийг баяр болгоны дараа цэвэрлэж байгаа тухай хэлсэн. Тиймээс бид иргэдийг зан үйл үйлдэхдээ ядахдаа хог бүү тариач гэж уриалах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, бурхан шашны өв соёлыг тээсэн түүхэн дурсгалт газруудын хамгаалалт муу байгаатай холбогдуулан нэгдсэн тоог гаргаж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллаач гэж хүсэж байна. Монголын бурхан шашны хийдүүдийн тэргүүнүүдийг хамруулж 4 дүгээр сард уулзан, монголчуудын байгаль эх дэлхийгээ хамгаалдаг байсан уламжлал, ухамсрыг сэргээх, шашин дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Та бүхнийг надтай хамтарч ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.
Хүрэлцэн ирсэн шашны төлөөллүүд Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ дуулгаад өмнө нь төр засаг шашныхантай иймэрхүү байдлаар хамтарч ажиллах санал тавьж байгаагүй. Иргэдийн сэтгэхүйд уламжлал, ёс заншлаар дамжуулан байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлийг сэргээхэд төр засагтайгаа хамтарч ажиллахдаа таатай байх болно хэмээж байлаа. Гандантэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав “Таны шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг үнэхээр дэмжиж байна. Монголын Эрдэнэ зуу хийд бол дэлхийд үнэлэгдэх эргэл, мөргөлийн төв. Харамсалтай нь өнөөдөр энэ утгаа алдаад байна. Тиймээс бид Эрдэнэ зуу хийдийг эргэл, мөргөлийн төв болгож, “Монголын Эрдэнэ зуу”-д очоод мөргөх юмсан гэдэг сэтгэгдлийг монгол туургатнууд төдийгүй буддын шашин шүтдэг орнуудад төрүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал гадагшаа чиглэсэн шашны аялал жуулчлалыг дотооддоо авч үлдэхээс гадна гаднаас урсгал нэмэх боломжтой гэж бодож байна. Эх дэлхийгээ хамгаалах асуудлаар бид ажил хийж байгаа ч хүчрэхгүй байгаа. Тиймээс төр засгийн зүгээс дэмжлэг аваад хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ гэж бодож байна” хэмээв.
Шинэ мэдээ
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24
-
Хорватын хойд Адриатын эрэг сэтгэл татам бүс нутаг
2023-01-24
-
Цэнгээнт бүжгийн студид 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг олжээ
2023-01-24
-
Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна
2023-01-24
-
Бизнес инкубатор сургалтын төв хоёрыг барьжээ
2023-01-24
-
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
2023-01-24