Сэтгүүлчдийн 73% цахим дайралтанд өртжээ

access_time 2022-05-04 10:04

Сэтгүүлчид Хэвлэлийн эрх чөлөөний өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр баяр гэхээсээ илүү сэтгүүлзүйн салбарын алдаа оноо, амжилт бүтээлийг ярилцдаг. Энэ жилийн хувьд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөнйи индексээр 22 байр ухарсан, эмэгтэй сэтгүүлчдийн 73% нь цахим дайралтанд өртсөн, сэтгүүлзүйн салбарт суралцах оюутнуудыг тоо багассан гэсэн мэдээтэй баярын өдрөө угтав.Хэвлэл мэдээлэл үнэний дуу хоолой байх ёстой ч хэвлэл мэдээллийн байгууллагын 80% нь санхүүгийн байдлаас шалтгаалж аль нэг нам , улс төрөөс хараат болсон гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн ажилд саад болох, тэднийг дарамтлах, үнэнийг хэлсэн болгоныг хэн ч биш болгох тролл армийг мэдэлтнүүд ажиллуулж эхэлсэн. Гүтгэх арга олдохгүй бол зохиол бичээд дайрч доромжилдог болсон гэдгийг сэтгүүлчид онцолж байна. Гашуун үнэн нь сэтгүүлчид, сэтгүүлчид рүүгээ хар мэдээ цацдаг нэр хүндэд нь халддаг болсон нь хамгийн харамсалтай. Эрх мэдэлтнүүдэд хайр зарлаж, нийгмийг өөрчлөх гэсэн хандлагыг өөр сэдэв рүү шилжүүлж уншигчдын сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийж, тэр нь ч хэрэгжиж байгаад салбарынхан санаа зовж байна. Аниргүй заналхийлэл буюу малгайтай хакерууд олширч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг буланд шахаж шүгэл үлээгчдийг хэвлэн нийтлэх үг хэлэх эрхийг хаах, эрх чөлөөнд халдах болсон. Сэтгүүлчийн хувийн мэдээллийг цуглуулж, хөдөлгөөнийг нь хиймэл оюун ухаан ашиглан хянах, гар утас компьютерт нь халдах зэргээр зүй бус үйлдлийг удаа дараа гаргаж байна. Энэ дарамт шахалтанд сэтгүүлзүйн салбарынхан сэтгүүлчид ажиллаж байгаа ч тэдний үнэнийг мэдээлэх гэсэн хүсэл зориг мохохгүй. Шинээр сэтгүүлч болж буй залуус албан эх сурвалжаас мэдээллийг авч, үнэн худлыг дэнслэх үүргээ ямагт гүйцэтгэх хэрэгтэй. Нам, улс төрчдийн дарамт шахалтаас шалтгаалж дурлаж сонгосон мэргэжлээ бүү орхиорой гэж хүсэх байна. Сэтгүүлчид үнэний дуу хоолой болсоор байх ёстой.

Шинэ мэдээ