Гэмт хэргийг камераар илрүүлнэ

access_time 2018-02-02 13:59

Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 байршилд хяналтын камер суурилуулан “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг шинээр байгууллаа

Шинээр суурилуулсан энэхүү камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр, шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс, тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай

Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг, зөрчил болсон газар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг татаж таних бүрэн боломжтой гэдгээрээ онцлог юм. Цаашид теле камерыг гудамж талбайд нэмж суурилуулах төлөвлөгөөтэй байна.

 

 

Шинэ мэдээ